Powered by Blogger.
RSS

“Сан Антионо” цувралыг 2:0 болголоо

 
АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн өрнөд бүсийн аваргын төлөөх “Сан Антионо Спөрс” болон “Оклахома Сити Тандер” багуудын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр боллоо.  Энэхүү тоглолтод “Сан Антионо” өрсөлдөгч “Оклахома Сити” багийг 112:77 оноогоор хожиж, аваргын төлөөх цувралыг 2:0-ийн харьцаатай хошуучилж эхэллээ. 
2014 оны NBA-гийн өрнөд бүсийн аваргын төлөөх эхний хоёр тоглолт “Сан Антионо Спөрс” багийн талбайд болсон. Тим Данкен, Тони Паркер тэргүүтэй “Сан Антионо” багийнхаа талбайн давуу талаа ашиглан, өрсөлдөгчөө хоёр тоглолтод илт илүүрхэн хожлоо.
Өнөөдрийн тоглолтод “Сан Антионо Спөрс” багийн гарааны болон сэлгээний тоглогчид тун жигд тоглосон. “Сан Антионо Спөрс”-өөс Тони Паркер 22, Дани Грийн 21 оноо авч багаа тэргүүлсэн бол Тим Данкен 14 оноо, 12 удаа самбараас бөмбөг авсан байна. Мөн сэлгээнээс Марко Белинелли, Ману Жинобили нар 11 оноо авч, багаа хожиход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. “Сан Антионо Спөрс” өнөөдрийн тоглолтод өрсөлдөгч багийнхаа лидер Кевин Дюрант, Рассель Уэстбрүүк хоёрыг хамгаалах аргаа тун сайн олсон нь ийнхүү илт илүүрхэж хожих нөхцөл бүрдсэн юм.
Өнөөдрийн тоглолтод өрсөлдөгч “Оклахома Сити Тандер” багаас Кевин Дюрант “ердөө” 15 оноо авлаа. Кевин Дюрант өнөөдөр талбайд 28:31 минутад тоглохдоо 16 удаа довтолж, зургааг нь амжилттай болгосон байна. Мөн гурван онооны зайнаас дөрөв довтолж, нэгийг нь ч оруулаагүй байна. “Оклахома Сити” багаас Кевин Дюрантаас гадна Рассель Уэстбрүүк 15 оноо авсан юм. Рассель Уэстбрүүк талбайд 29:05 минут тоглохдоо 24 удаа довтолж, долоог нь амжилттай болгосон. Мөн гурван онооны зайнаас таван удаа довтолж, нэгийг нь амжилттай болгожээ.
Цувралын гурав дахь тоглолт “Оклахома Сити” багийн талбайд тавдугаар сарын 26-нд болно.
Б.БИЛЭГ
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment